Гал түймрийн аюулаас 1134 хүний амь насыг авран хамгаалжээ
12 сарын 18, 2019

Монгол Улсын хэмжээнд2019 онд нийт 4209 удаагийн ахуйн гал түймэр гарч, 11.4 тэрбум төгрөгийн хохирол учирч54 хүн нас барж, 68 хүн түлэгдэж гэмтэн 628 толгой мал хорогдож, 1770 гэр, орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагбн алба хаагчид 1134 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 63.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 9.9 хувиар өссөн ч учирсан хохирлын хэмжээ 30 хувь буурсан байна.Нийслэл хотод нийт 2809 удаагийн гал түймэр гарч, 5.0 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1400 удаагийн гал түймэр гарч, 6.4 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Энэ хугацаанд 16565 байгууллага, аж ахуйн нэгж, 355083 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 100660 зөрчил дутагдал илрүүлэн, 52466 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 5503 заавал биелүүлэх албан шаардлага, 4314 мэдэгдэл, 339 танилцуулга, 506 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 44 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 313.3 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг 3270 удаа, сэрэмжлүүлэг мэдээг 1463 удаа явуулсан байна.

14 АЙМГИЙН 66 СУМАНД 121 УДААГИЙН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРЧЭЭ

2019 онд Улаанбаатар хот, Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв, Увс, Завхан, Дорноговь, Дундговь, Дархан-Уул, Баян-Өлгий, Сүхбаатар зэрэг 14 аймгийн 66 суманд 121 удаагийн ой, хээрийн түймэр гарч 50306,8 га ой, 261491,9 га хээрийн талбай түймэрт өртөж 13 байшин, 4 гэр шатжээ.

Түймрийн улмаас урьдчилсан байдлаар байгаль экологид 23.7 тэрбум төгрөг, түймрийг унтраахад 449.6 сая төгрөгийн зардал гарч, нийт 24.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.