О.Баасанхүү гишүүн тойргийнхоо эмнэлэгт эхо аппарат гардуулан өглөө
12 сарын 19, 2019

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Орхон аймагт ажиллалаа. Иргэдийн асуудлыг сонсож төрийн бодлого шийдвэрийг танилцуулахын зэрэгцээ, Орхон аймгийн эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай зөөврийн эхо аппаратыг гардуулан өглөө. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Эрдэнэт хотын эрүүл мэндийн төвд хотын 90 мянган хүн амаас гадна баруун таван аймгийн иргэд нэмж үйлчлүүлдэг байгаа. Өрхийн эмнэлэг 6 мянган хүнд үйлчлэх ёстой. Гэвч одоо бол 12 мянган хүнд үйлчилж ачаалал 2-3 дахин их байгаа учраас зөөврийн эхо аппарат бэлэглэж байна” гэсэн юм.