НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ ням гарагт явагдана
1 сарын 13, 2020

НӨАТ-ын урамшууллын системийн 2019 оны сүүлчийн сугалааны тохирол нэгдүгээр сарын 19-нд “Боловсрол суваг" телевизээр орон даяар шууд явагдана. Энэ удаагийн тохирлоор арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 31-ний өдөр хүртэл худалдан авалт хийж, системд бүртгүүлсэн төлбөрийн баримтууд хамрагдах юм. Супер шагналын эзэн 60 сая төгрөг хожих ажээ.

Мөн 2020 онд НӨАТ-ын буцаан олголтыг жилд дөрвөн удаа буюу улирал бүрт олгохоор тус хуулинд тусгасан. Өнгөрөгч 2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны нэгдүгээр улиралд багтаах олгох гэнэ.