Хүчирхийлэгчид 6 сарын хорих ял оноов
1 сарын 17, 2020

Хамтран амьдарч байсан эмэгтэйгээ удаа дараа зодож улмаар 2 удаа үр зулбахад хүргэсэн  Б.Төгсбилгүүнд  Баянзүрх дүүргийн Прокуророос гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ялласан байна.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,  цагдан хоригдсон хоногийг нь  эдлэх ялд нь оруулан тооцжээ.