Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг ашиглах заавар
1 сарын 17, 2020

Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлийн гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулах ажлыг хэрэгжүүлж буй.

БНХАУ-аас худалдан авч байгаа төхөөрөмжийн эхний ээлжийн 20,000-ыг гэр хорооллын айл, өрхүүдэд энэ долоо хоногт тараасан. Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)-ийн мэдрэгч төхөөрөмжийг суурилуулснаар иргэн таны аюулгүй байдал бүрэн хангагдахгүй бөгөөд та өөрийн орон сууц, гэрийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зөв галлагааны зааварчилгааг байнга дагаж мөрдсөнөөр гэр бүлийн тань аюулгүй байдал хангагдах учир дараах зөвлөгөөг сайтар анхаарна уу.