Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байранд гал гарчээ
1 сарын 20, 2020

Чех улсын Вежпрты хотын баруун хэсэгт байрлах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрах газарт гал гарч 8 хүн угаартаж амиа алджээ. Мөн тус ослоос болж 30 орчим хүн гэмтсэн байна. Галыг  унтраахад Чех болон Германы гал сөнөөгчид оролцжээ.

Орон нутгийн удирдлагуудын хэлж буйгаар галын дэлбэрэлт нэг өрөөнөөс  эхэлж, байшингийн бусад 2 өрөөнд тарсан байна. Одоогоор галын  шалтгаан  тодорхой болоогүй байгаа гэнэ.

Галын улмаас бэртсэн хүмүүсийн 3 нь эмнэлэгт хүргэгдсэн ба хоёрынхон бие тун тааруу байгаа аж.

Галын мэдээлэл тус бүсийн цагаар 04:49-д ирсэн ба гал сөнөөгчид 10 минутын дотор ирж 2 цаг орчмын хугацаанд унтраажээ.