Титэм вирус мутацид орж, тив алгасан тархаж байна
1 сарын 23, 2020

Хятад даяар 2019-nCoV титэм вирусийн халдвар авсан хүний тоо 570-ыг давсан талаар International Business Times сонин мэдээллээ.

Шинэ төрлийн вирусээр өвчилсөн ихэнх тохиолдол нь Ухань хотод гарсан тул тус хотыг "хааж", бүх төрлийн тээврийг хориглон, нутгийн оршин суугчдыг онц шаардлагагүй бол хотоос гарахгүй байхыг сануулсан байна. .

Шинэ төрлийн титэм вирус нь амьсгалын замаар хүнээс хүнд дамждаг нь тогтоогдсон тул Хятадын оршин суугчдыг тусгай хамгаалалтын маск зүүхийг зөвлөжээ. Өвөр Монголын эрх баригчид шнэ төрлийн титэм вирус дэгдсэнтэй холбоотойгоор Хөх хотод нэгдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн борлуулдаг зах, яармаг, супермаркетуудад тахиа, ангийн мах худалдахыг хоригложээ.

Холбоотой Зураг