Тагнуулын тусгай албаныхан галт зэвсэг хэрэглэн дээрэм хийжээ
1 сарын 24, 2020

Өнгөрсөн шөнө буюу 23-24-нд шилжих шөнө ОХУ-ын иргэнийг их хэмжээний мөнгөтэй явж байхад нь зохион байгуулалттайгаар дээрэмдсэн хэрэг гарсан байна. Гадны иргэнийг дээрэмдсэн гэх этгээдүүд нь ТЕГ-ын тусгай хэлтсийнхэн байсан гэх мэдээлэл байна. Тэд дөрвүүлээ байсан гэх бөгөөд бүлгийн дарга нь хүртэл хамт байсан бололтой. Мөн тэд байлдааны буу ашигласан нь тогтоогдсон тухай мэдээлэл байна. Тэдгээр ажилтнуудыг одоогийн байдлаар саатуулан, байлдааны зэвсгийг хураан, Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга хурандаа Б.Баатархүү "Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Цагдаагийн байгууллага шалгаж байна. Илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэжээ.