БНХАУ-тай хиллэдэг боомтуудын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ
1 сарын 27, 2020

БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт ихэссэнтэй холбогдуулан тухайн улстай хиллэдэг автозамын боомтуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах чиглэл өгсөн байна. Үүнтэй холбогдуулан улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэр болон тогтмол бус тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа аж. Иймд жолооч, зорчигчид дараах чиглэлүүдэд зорчихгүй байхыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулжээ.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон боомтууд:

  1. Улаанбаатар хотоос БНХАУ-ын Эрээн хот
  2. Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ-ын Бээжин хот
  3. Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ-ын Хөх хот
  4. Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот
  5. Дорнод аймгийн Хэрлэн сумаас БНХАУ-ын Манжуур хот
  6. Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганц мод боомт
  7. Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын ШУӨЗО-ны Такешикен тосгон
  8. Өмнөговь аймгийн Ханбогд сумаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Халиут балгасын чиглэлд хорио цээрийн дэглэм дуусах хүртэл зорчихгүй байхыг анхааруулж байна.