Нэг айлын гурван хүүхэд халуун усанд түлэгдэж нас баржээ
2 сарын 6, 2020

Өчигдөр (2020.02.05) Дархан-Уул аймгийн Дархан суманд бага насны гурван хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид дуудлага мэдээллийн дагуу 17:30 цагт очиж, нас барсан 5 настай Я, 4 настай эмэгтэй А, 1 нас 6 зургаан сартай эмэгтэй Ц нарын цогцсыг тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Ч 2019 оны есдүгээр сараас Дархан-Уул аймгийн Дархан суманд гэр бүлээрээ түр ирж, иргэн Г-ын эзэмшлийн дөрвөн өрөө байрны нэг өрөөг түрээсэлж амьдарч байжээ. Ажлын хэсэг тухайн айлд очиход угаалтуурын хэсэг бөглөрч, хэрэглээний халуун ус хальж /шалнаас 2.5 см/ гоожсон байдалтай, хальсан усан дотор уртасгагч залгуур цахилгаанд залгаатай, өрөө рүү нэвтрэх боломжгүй байсныг аюулгүй болгосон байна. Цагдаагийн болон прокурорын байгууллагаас ослын газарт үзлэг хийж байна.