Тахианы байранд гал гарчээ
2 сарын 10, 2020

Өнгөрсөн баасан гаригт “Оргио” ХХК-ийн тахианы байранд гал гарч 12,725 дэгдээхэй шатжээ. "Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Оргио” ХХК-ийн тахианы байр шатаж байна" гэсэн дуудлагыг 7-ны өдрийн 09:08 цагт хүлээн авч, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 09:16 цагт очиж 40 минут ажиллаж унтраажээ.