16 тонн шатахуун тээвэрлэж яваад голд цөмөрсөн автомашиныг татаж гаргажээ
2 сарын 14, 2020

Говь-Алтай аймгийн Шарга сумын “Ээвийн гарам” гэдэг газар Улаанбаатараас Ховд аймгийн чиглэлд 16 тонн шатахуун тээвэрлэж явсан ачааны автомашин “Ээвийн гол”-ын мөсөнд цөмөрчээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 09:20 цагт Онцгой байдлын газар хүлээн авч, дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид болон ИНЕГ-ын харьяа “Алтай нисэх буудал”-ийн нийт 10 хүн 85 км замыг туулан очин гурван цаг 35 минут ажиллаж автомашиныг татаж гаргажээ. Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.