СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баруун чиглэлийн авто зам цас ихтэй, халтиргаатай байна
2 сарын 20, 2020

Төв аймгийн Эрдэнэ сумын чиглэлийн зам, Баян даваа орчимд яг одоо авто замын гадаргуу цас ихтэй, халтиргаа, гулгаа үүссэн байдалтай байна. Тиймээс жолооч, зорчигч нарыг анхаарал, болгоомжтой зорчихыг АТҮТ, ТЦА-наас анхааруулан мэдээлж байна.

Цаг уурын байгууллагын мэдээллээр өнөөдөр 2 дугаар сарын 20-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуургатай байна. Маргааш буюу 22-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.