Согтуурсан үедээ нөхрөө хутгалж амийг нь хөнөөжээ
3 сарын 4, 2020

Баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад хүнийг алах 4, хүний эрүүл мэндэд хохирол учруулах 32, хүчиндэх 5, хулгайлах 53, дээрэмдэх 2, залилах 1, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 14 гэмт хэрэг бүртгэгдэж, золгүй байдлаар улсын хэмжээнд нийт 16 хүн нас баржээ.

 

Гэмт хэргийн дийлэнх нь ахуйн хүрээнд архидан согтуурсантай холбоотой байгаа аж. Тодруулбал нэгнээ хутгалж амь насыг нь хөнөөсөн гурван тохоиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс эхнэр нь нөхрөө хутгалсан, найзууд архидаж нэгнийгээ хутгалсан тохиолдлууд гарчээ. Мөн шунахайн сэдлээр бусдыг боож амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна.

 

Дэлхийн олон оронд хурдацтай тархаж буй шинэ төрлийн короновирус /COVID-19/-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын сүүлийн 15 хоногт хүлээн авсан гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.4 хувиар буурсан статистик үзүүлэлт гарсан байна.