Өнөөдөр болох үйл явдлууд
5 сарын 14, 2018

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд төрийн байгууллагуудын мэдээлэл солилцооны “ХУР” системийн нээлт болно. Утас:99085722

10.00 цагт ХХААХҮЯ-нд "Усны нөөцөд тулгуурласан хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого" эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурал болно.

11.00 цагт Сүхбаатарын талбайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтын өмнөх суулт зохион байгуулна. Утас:99733431

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Хөх Монгол” бүлгэмээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Ардчилсан залуучуудын холбооны хурлын танхимд Ардчилсан намаас зохион байгуулж буй "Монголоо сонсъё" үндэсний аяны нээлт болно. Утас:91020880

11.40 цагт Богд хааны ордон музейд боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухааны салбарын төлөөлөл тус музейг хамгаалахаар нэгдсэн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Алдар спорт хороонд Улаанбаатар хотын аварга шалгаруулах Спорт бүжгийн тэмцээний нээлт болно. Утас:99032902

14.00 цагт Үндэсний хөгжлийн газарт “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийн нээлт болно

15.00 цагт Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо буюу Баянбүрдийн тойрогт Геодези, усны барилга байгууламжийн газраас үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурваст контейнер буулгаж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг албадан нүүлгэнэ. Утас: 88998134, 88030377