22-ний ням гаригт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
3 сарын 15, 2020

Татварын ерөнхий газраас сар бүр зохион байгуулдаг НӨАТ-ын урамшууллын сугалааны азтаныг шалгаруулах гуравдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 22-ний ням гаригт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдах аж. Иргэд өнгөрсөн сарын 01-29 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа энэ сарын 21-ний 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн сугалааны супер шагнал 30 сая төгрөг.