Эрчим хүчний дүрмийн шинэчлэлийг баталлаа
3 сарын 18, 2020

Засгийн газрын ээлжит хуралдаанаас эрчим хүчний үнэ тарифтай холбоотой гарсан шийдвэрийн талаар ЭХЯ-ны Газрын дарга мэдээлэл өгч байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрчим хүчний дүрмийн шинэчлэлийг баталжээ.

Шинэчлэн батлагдсан дүрмийн талаар Эрчим хүчний яамны Эрчим хүч, Түлшний бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Насантогтох мэдээлэл өглөө.

Тэрбээр “Шинэчилсэн дүрмээр иргэд, аж ахуйн нэгжүүд эрчим хүчний үйлчилгээг цахимаар авах боломжтой болж байна. Өөрөө хэлбэл, эрчим хүч хэрэглэх хүсэлтээ цаасаар, биечлэн өгдөг байсан бол цахимаар өгөх боломжтой болсон. Ингэснээр хэрэглэгч талдаа илүү хялбар болох бол төрийн байгууллага нээлттэй, түргэн шуурхай болно гэсэн үш.

Ийнхүү цахим болгосноор хэрэглэгчийн үйлчилгээ авах хугацааг хоёр дахин багасгана" гэв.