Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр: Одоогоор 616 иргэн гэрээр хяналтад байна
4 сарын 1, 2020

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, "Хоёрдугаар сарын 2-ноос гуравдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд нийт 1,075 хүн тусгаарлах байрнаас гарсан. Одоогоор 616 иргэн гэрээр хяналтад байна. Шуурхай штабаас нэр хаяг, байрлах хаягуудыг сум, хорооны ажилтнуудад шилжүүлсэн. Олон нийтийн хүч хөдөлмөрөөр хяналтыг хийж байна.

Тусгай үүргийн нислэгээр ирэх хүмүүсээ хүлээн авах байруудыг бэлтгэж байна. Хүрэлцээ, хангамж тун хүнд байна. Томоохон зочид буудлуудын удирдлагатай уулзсан. Гэхдээ тодорхой асуудлууд дээр тохиролцож чадаагүй тул зарим нь татгалзсан. Ойрын хугацаанд тусгай үүргийн хоёр онгоцоор ирэх хүмүүсийг тусгаарлах байрыг тодорхой нэрлэх боломжгүй байна" гэв.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.