Шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгөв
4 сарын 10, 2020

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Өнжмөл шар өвсний шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай” А/487 дугаар захирамж гарлаа.

Тус захирамжийг НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын удирдах бүрэлдэхүүнд танилцуулан, үүрэг чиглэл өгсөн юм. Энэ хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийг 5 дүүргийн ногоон бүсэд өдөр бүр батлагдсан хуваарийн дагуу 54 уулын ам, зуслангийн чиглэлд хяналт шалгалтыг зохион байгуулж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.