Улаанбаатар хотод өдөртөө 15-17 градус дулаан байна
4 сарын 11, 2020

Улаанбаатар хотод: Цэлмэг. Салхи өмнөөс секундэд 6-11метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 7-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 1-6 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон Хараа, Ерөө голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 13-18 градус дулаан байна.

Хэрлэнбаян-Улаан орчмоор:

Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар:

Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.