Сөүл-Улаанбаатар чиглэлд хоёр удаа нислэг үйлдэнэ
4 сарын 23, 2020

Энэ сарын 30 болон V сарын 2-нд тусгай үүргийн нислэгээр 500 орчим иргэнээ татахаар болсон. Тухайн нислэгүүдийн хуваарийг дараах байдлаар гаргажээ.

  • Сөүл-Улаанбаатар чиглэлд IV сарын 30-нд хийх тусгай үүргийн нислэгээр бусад улсаас Сөүлээр дамжин ирж байгаа буюу транзитаар ирэх хүмүүсийг авахаар төлөвлөжээ. Учир нь дамжиж ирж байгаа иргэдээ БНСУ-д байгаа иргэдтэй холихгүйн тулд гаргасан шийдвэр юм.
  • Тавдугаар сарын 1-нд БНСУ-аас хүндэтгэн үзэн шалтгааны улмаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг авна.
  • Тавдугаар сарын 2-нд Герман улсын Франкфурт хот руу нислэг үйлдэж монгол иргэдээ авахаар болсон байна.