Улаанбаатарт өдөртөө 20-22 градус дулаан байна
4 сарын 26, 2020

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 градус хүйтэн, бусад хэсгээр 2-4 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Хур тунадас: Төв, говь, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст зүүн өмнөөс секундэд 5-10 метр, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө Дорнод, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, Их нууруудын хотгор, Орхон–Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.