Д.Нарангэрэл: АНУ-д нэг монгол иргэн COVID-19 халдвар авсан байна
4 сарын 28, 2020

Япон улсад сүүлийн 24 цагийн байдлаар 172 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Харин нас барлат 407 болсноос 13 нь "Даймонд" хөлөг онгоцны зорчигч байна. Тус улсын зүгээс халдварын тархалтыг хяналтдаа бүрэн авч чадаагүй байгаа учраас хөл хорио тогтоосон хугацааг үргэлжлүүлэн сунгаж магадгүй байгаа аж.

БНСУ-д өчигдөр шинэ тохиолдол 12, нас баралт 1 бүртгэгджээ. Франц, Итали, Испани зэрэг улсад шинээр бүртгэгдсэн нас баралтын тоо дахин нэмэгдсэн. Халдварын тархалт ОХУ, Турк зэрэг улсад өндөр хэвээр байна.

АНУ-ын Нью-Иорк хотод сүүлийн 24 цагийн хугацаанд 337 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. АНУ-д амьдарч байгаа Монгол Улсын нэг иргэн COVID-19 халдвар авчээ. Улмаар Эрүүл мэндийн яамтай 119 дугаарыг тусгай утсаар холбогдон эмнэлзүйн зөвлөгөө авч байгаа гэдгийг Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.