Д.Нямхүү: Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй
4 сарын 29, 2020

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "2020 оны дөрөвдүгээр сарын 28-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Дархан-Уул болон ХӨСҮТ-ийн хоёр, нийт гурван лабораторид 315 шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

Энэ шинжилгээнд:

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан -112
  • Цэргийн төв эмнэлгийн - 2
  • Ажиглах байранд тусгаарлагдсан -25 хүний давтан шинжилгээ
  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан -6
  • SOS медикал эмнэлэг-1
  • Тандалтын -111 хүний шинжилгээ хийгдсэн.

Дархан-Уул аймагт 59 хүнд, ХӨСҮТ-д 256 хүний шинжилгээ хийсэн байна.

ХӨСҮТ-өөс тусгаарлалтын хугацаа нь болсон 80 хүнийг шилжүүлэн гаргалаа. Мөн ажиглах байранд байсан 154 хүнийг дараагийн ажиглалтад шилжүүллээ.

Дараагийн чартер нислэгээр ирэх иргэдээ хүлээж авах байр, бэлтгэл ажлыг хангаж байна" гэсэн мэдээллийг өглөө.