Франц улсын иргэн маргааш нутаг буцна
5 сарын 1, 2020

Монгол Улсад "COVID-19" халдварын анхны тохиолдол болон бүртгэгдсэн Франц улсын иргэн маргааш Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орон руугаа явах ажээ. Тэрээр гуравдугаар сарын 10-нд халдвартай нь тогтоогдон ХӨСҮТ-д нийт 47 хоногийн турш эмчилгээ хийлгэж эдгэрэн өнгөрсөн сарын 26-нд эмнэлгээс гарч, "Энхсаран" сувилалд тусгаарлалтанд байгаа юм.