ЭЕШ-ын давтлага өгөх зааврыг БСШУСЯ-аас хүргүүлнэ
5 сарын 6, 2020

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгээс гаргасан саналын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны тавдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар 12 дугаар ангийн суралцагчдад давтлага өгөх боломжийг зөвшөөрлөө. ЭЕШ-д бэлтгэх давтлагыг ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдын эцэг, эхийн хүсэлтийн дагуу, зөвхөн сургуулийн орчинд халдвар, хамгааллын дэглэм баримтлан 2020 оны тавдугаар сарын 11-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулах юм. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Давтлагыг хэрхэн зохион байгуулах заавар, чиглэлийг БСШУСЯ-аас хүргүүлнэ. Эцэг эхчүүдийн санал, хүүхдүүдийн хүсэлт, сайн дурын үндсэн дээр энэ ажил явна, ариутгал халдваргүйтгэлийн чанд горим сахиж давтлага явуулна” гэлээ.