"Нийтээр амрах өдөр Бямба, Ням гарагт таарвал ажлын 7 хоногийн эхний өдөрт шилжүүлэх хувилбар яригдаж байгаа"
4 сарын 15, 2018

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуульд орж байгаа өөрчлөлтийн талаар Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Сайд С.Чинзориг "Хөдөлмөрийн тухай хуульд ажил амралтын цагтай холбоотой асуудал дээр өөрчлөлт нэг их ороогүй.

Өмнөх хуулийн дагуу долоо хоногийн ажлын цаг 40 цагаас илүүгүй байх, ердийн өдрийн ажлын үргэлжлэл 8 цагаас ихгүй байна гэдэг хэвээрээ.

Нийтээр амрах амралтын өдөр долоо хоногийн Бямба, Ням гарагт таарч байгаа бол дараагийн ажлын долоо хоногийн эхний ажлын өдөрт шилжүүлэн тооцож байя гэсэн хувилбар яригдаж байна. Үүнийг ажлын хэсэг дээр ярина. Бусад улс орнуудад ийм жишиг байдаг.

Манай улсын хувьд дунджаар бүх нийтийн амралтын гурван өдөр л долоо хоногийн Бямба, Ням гарагтай давхацдаг гэсэн тооцоолол гарсан байна" гэлээ.