Хүүхдийн бэлэгний хадгалалтын хугацааг сайтар шалгаж худалдан авахыг анхаарууллаа
5 сарын 28, 2020

Хархорин худалдааны төвийн хүнсний худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд “Эх үрсийн баяр”-ыг угтсан хяналт шалгалтыг МХЕГ-аас хийсэн байна.

Шалгалтаар, хүүхдийн бэлгэнд хадгалалтын хугацаа дууссан чихэр, шоколад, пастил, төрөл бүрийн жигнэмэг зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг боож худалдан борлуулсныг илрүүлж, хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авчээ.

Иймд хүүхдийн бэлгэнд орсон хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж худалдан авалт хийхийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эцэг, эхчүүдэд анхаарууллаа.