Ж.Амгалан: Талх ухаад дотор нь тамхиа хийгээд оруулахыг завдсан тохиолдол гарсан
6 сарын 10, 2020

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийж, гадаад улсаас иргэдээ татан авах ажиллагааны явцын талаар танилцууллаа.

Энэ үеэр тусгаарлах байранд буй иргэдийн гаргасан зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийв.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Улсын хэмжээнд 45 байршлын тусгаарлах байранд 1,601 иргэн ажиглалтад байна. Цагдаагийн байгууллагаас эдгээр иргэний аюулгүй байдал, хэв журмыг сахиулж байгаа.

Тусгаарлах байранд байгаа хүмүүст эргэлт оруулах журмыг УОК-ын Шуурхай штабаас журмыг тогтоож, нэвтрүүлж байгаа.

Энэ явцад зөрчил гарсаар байна. Жишээлбэл, талх ухаад дотор нь тамхиа хийгээд оруулахыг завдсан, чихрийн хайрцагт ч тамхи нууж, оруулахыг завдсан тохиолдол гарсан.

Эдгээрт зохих арга хэмжээг нь авна" гэв.

Мөн сонгуулийн сурталчилгааны үед Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрэм, журам зөрчигдөж, иргэдийн анхаарал суларч байна. Иймд анхаарал сэрэмжээ бууруулахгүй байж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөөг сайтар дагаж, цар тахлын үеийг даван туулахыг уриалав.



Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.