Лос Анжелес Лэйкерс NBA-ийн 2019-2020 оны улирлын аваргаар тодорлоо
10 сарын 12, 2020

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2019-2020 оны улирлын аваргаар Лос Анжелес Лэйкерс баг тодорлоо. Энэ улирлын аваргын төлөөх цувралын зургаа дахь тоглолт өнөөдөр/2020.10.12/ явагдаж өрнөд бүсийг тэргүүлсэн Лос Анжелес Лэйкерс баг дорнод бүсээс шалгарсан Майами Хит багийг 106:93 гэсэн харьцаатай ялж, багийнхаа түүхэнд 17 дахь NBA-ийн аваргын цомоо хүртэж байна.

Лос Анжелес Лэйкерс баг хамгийн сүүлд 2010 онд агуу Коби Брайантын эрин үед багийнхаа 16 дэх түрүүг хүртэж байсан юм. Тэд ийнхүү NBA-ийн түүхэнд аварга авсан тоогоороо Бостон Селтикс багтай зэрэгцэж ирлээ.

2019-2020 оны NBA-ийн финалын тоглолтын MVP буюу “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Леброн Жэймс тодорлоо. Ийнхүү тэрбээр дөрөв дэх удаагаа NBA-ийн аварга болоод зогсохгүй дөрвөн удаа финалын MVP болж байна.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.