Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн хүн коронавирусийн халдвартай болох нь тогтоогдлоо
10 сарын 14, 2020

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр коронавирусийн халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Аравдугаар сарын 12, 13-нд дөрвөн лабораторид нийтдээ 1,352 хүнд шинжилгээ хийхэд, 1,350 хүний сорьцод халдвар илрээгүй. Харин аравдугаар сарын 10-ны өдөр Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 30 настай эрэгтэй, 30 настай эмэгтэй нарт халдвар илэрсэн. Тус онгоцор ирсэн 4 хүн халдвартай болох нь тогтоогдлоо" гэв.