НИТХ-д сонгогдоод буй 45 төлөөлөгчийг танилцуулж байна
10 сарын 16, 2020

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр болж, нийслэлийн ИТХ-д урьдчилсан байдлаар МАН үнэмлэхүй ялалт байгуулав. 

Сонгуулийн Ерөнхий хорооны танилцуулсан урьдчилсан мэдээгээр нийслэлийн ИТХ-ын 45 гишүүнээс 34 нь МАН-ын нэр дэвшигч байгаа бол АН-аас 8, ХҮН-аас 3 хүн сонгогдоод байна.

Нийт нэр дэвшигчдээс 13 хүн 10,000-аас дээш хүний саналаар сонгогджээ. 45 Төлөөлөгчөөс Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн З.Төмөртөмөө хамгийн олон буюу 11,707 хүний саналаар сонгогдсон бол Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэбаяр 1,205 хүний саналаар НИТХ-д сонгогджээ. 

Хүснэгт. НИТХ-д сонгогдоод буй 45 Төлөөлөгч

ДүүрэгТойрогМандатын тооНийслэлийн ИТХ-д сонгогдсон ТөлөөлөгчНамСаналын тоо
Баянгол12Д.Ихбаяр МАН9,841
Ө.СумъяабаатарМАН9,438
22Ж.БатбаясгаланМАН11,363
Г.ГангамөрөнМАН10,352
32Д.Энхтуяа АН9,388
Ч.МэндбаярМАН9,285
Баянзүрх42М.ТулгатАН9,625
Т.БатцогтАН9,121
52П.НаранбаярХҮН11,112
Д.ГантулгаХҮН8,074
62Ү.ОюунзулМАН8,828
Д.ЭнхбаярМАН8,588
72Д.ПүрэвдавааАН9,516
Н.БаярмөнхМАН9,030
82Б.СүхбаатарМАН10,415
Б.ПүрэвдагваМАН9,141
Сонгинохайрхан92Ц.ТөрхүүМАН11,112
Р.ДагваМАН10,057
102Б.СэргэлэнбаатарМАН9,733
Ц.БаттөрМАН9,088
112Ж.СандагсүрэнМАН10,305
Н.БаярчимэгМАН10,196
122Г.ТөгөлдөрМАН9,821
М.ГовьсайханМАН9,345
132Н.АлтаншагайМАН10,762
Б.МөнхцэцэгМАН10,578
Сүхбаатар142М.ХалиунбатМАН8,569
Д.БадарсанАН7,927
152Х.БолормааАН10,495
 Б.ЭрдэнэсүхАН10,001
Чингэлтэй162Н.БатсүмбэрэлМАН9,547
Б.МөнхбатМАН9,203
172З.ТөмөртөмөөМАН11,707
Л.АриунтуяаМАН11,610
Хан-Уул182Ж.АлдаржавхланМАН9,907
Б.МягмарМАН7,879
192Л.ОтгонбаатарАН6,563
Б.ӨнөбатМАН6,527
202Б.ОдсүрэнМАН8,315
П.ГанзоригХҮН7,585
Багануур212С.ДаваасүрэнМАН5,482
Т.ОтгонболдМАН5,193
Багахангай221С.ЭрдэнэбаярМАН1,205
Налайх232Ч.РаднаабазарМАН7,962
Б.НэргүйМАН6,954