Өнөөдөр болох үйл явдлууд
10 сарын 20, 2020

10.00 цагт МҮХАҮТ-д "Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбарт тулгарч буй асуудлууд, шийдвэрлэх арга зам" уулзалт хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний геологийн албанд ажиллах бол үргэлжлүүлэн Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажиллана.

12.00 цагт “Эрдэм” цамхагт ШИНЭН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Хаппи Фловерс” компаниас хүүхэд асрах үйлчилгээний талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Туушин” зочид буудалд “Voice of Mongolia” шоуны шилдэг таван оролцогч нэгдэн “The Raisins&Nuts” хамтлаг байгуулсан талаар мэдээлэл хийнэ. Утас: 99461746, 99044402

15.00 цагт “Новотел” зочид буудалд Монгол, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын тавдугаар цахим хурал болно. Утас: 91965599

Төрийн ордонд

09.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар”  танхимд УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдана.