Өнөөдөр болох үйл явдлууд
10 сарын 26, 2020

МҮХАҮТ-д

10:00 цагт “Европын холбооны худалдааны өдөр-2020” болно.

Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд

10:00 цагт УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн авто зогсоолын талбайд

11:30 цагт Тусгай хамгаалалттай газар нутгийн Орчны бүсийн 16 сумдын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон автомашинуудыг гардуулах ёслолын ажиллагаа болно. Арга хэмжээнд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, ХБНГУ-ын элчин сайд Йорн Розенберг болон бусад албаны хүмүүс оролцоно.  

ЭМЯ-нд

11:00 цагт Коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

БШУЯ-нд

11:30 цагт Боловсрол, шинжлэх ухааны яамнаас төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй сургуулийн удирдлагын систем, сургалтын цахим платформ хөгжүүлэх ажлын талаар мэдээлнэ.