Баян-Өлгийн Цагааннуур боомтоор орж ирж буй ачаа тээврийн жолооч нараас COVID-19 илрүүлэх шинжилгээг газар дээр нь хийж байна
10 сарын 27, 2020

ЗӨСҮТ-ийн авто лаборатори бүхий явуулын баг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших хилийн авто замын Цагааннуур боомтоор дамжин орж ирж буй ачаа тээврийн жолооч нараас коронавируст халдвар (COVID-19) илрүүлэх шинжилгээг газар дээр нь хийж, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

Тус явуулын авто лабораторийн баг нь 11 дүгээр сарын 7-ныг хүртэл Цагаануур авто боомтод ажиллах юм гэж ЭМЯ-наас мэдээлээ.

Сүүлийн өдрүүдэд улс хоорондын болон дамжин өнгөрөх ачаа тээвэр гүйцэтгэж буй жолооч нараас COVID-19 халдвар илрээд байгаа. Тиймээс улс хоорондын дамжин өнгөрөх ачаа тээврийн зохицуулалтын үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 1-нээс шинэ горимд оруулах шийдвэрийг УОК-оос гаргасан тухай мэдээлсэн билээ.