“Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-т зориулсан эрүүл мэндийн өдөрлөг болно
5 сарын 15, 2018

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Оном сан”-гаас хамтран энэ тавдугаар сарын 17-нд тохиож буй “Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн  Эрүүл мэндийн төвүүдээс гаднаСонгдо,ИнтермедГрандмедМөнгөн гүүрНомун зэрэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд оролцоно.

Өдөрлөгийн үеэр цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийн талаар иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх, үзлэг оношилгоо хийх, эрүүл мэндийнзөвлөмж өгөх, цусны даралт хэмжих, биеийн жин болон өндөр хэмжих, цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох зэрэг олон талын арга хэмжээ зохион байгуулах юм. Эрүүл мэндийн өдөрлөгийн нээлт энэ сарын 17-нд 11:00 цагт Д.Сүхбаатарын талбайд болох юм байна.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.