Нийслэлийн 2020 оны төсвийн тодотголын төслийг өргөн барив
11 сарын 9, 2020

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн 2020 оны төсвийн тодотголын төслийг НИТХ-ын дарга НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд арваннэгдүгээр сарын 6-ны өдөр өргөн барилаа. 

Энэ үеэр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Ойрын хугацаанд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулж, 2020 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэх болно” гэсэн юм.