Өнөөдөр болох үйл явдлууд
11 сарын 10, 2020

Төрийн ордонд 

09:00 цагт Байнгын хороодын хуралдаан болно. 

12:00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ. 
МҮХАҮТ-д

10:00 цагт "Монголын чацаргана-дэлхийн зах зээлд" кластерын анхдугаар форум эхэлнэ.

ШУА-ийн Хүрээлэнгийн нэгдсэн II байранд

10:00 цагт Монгол дахь ЮНЕСКО-ийн Зүүн Төв Азийн Хүрээлэн буй орчны шинжлэх ухааны асуудал хариуцсан тэнхмийн эрхлэгчээр томилогдсон доктор, профессор Михаель Вальтерыг батламжлах ёслол болно. 

Монголбанкны байранд 

11:00 цагт Монголбанкнаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

"Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт “Хятад ажилчид нууцаар орж ирж байна” гэсэн буруу ташаа мэдээлэл олон нийтийн дунд тархсантай холбоотойгоор Засгийн газраас гадаад ажилтнуудыг нэмэлтээр оруулж ирэхийг хориглосон шийдвэр гаргасан. Энэ талаар Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашгийг хамгаалах түр хорооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт Ард түмний нэгдлээс ҮАБЗ-д гадаадаас ажиллах хүч оруулж ирэхтэй холбоотой асуулга хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ. 

МХЕГ-т 

11:00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх МХЕГ-ын ажилтай танилцана.

Эрүүл мэндийн хөгжлийн төвд

15:00 цагт  Донорын тухай хууль болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар олон нийтэд таниулан ойлгуулах, Донорын зөвшөөрлийн карт гардуулах “Амьдрал бэлэглэе” өдөрлөг  болно.