Сэлэнгэ аймагт 19 хүний сорьц түргэвчилсэн тестээр эерэг гарсан. Гэхдээ PCR-ын шинжилгээгээр баталгаажуулна
11 сарын 17, 2020

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сэлэнгэ аймагт өчигдөр нийт 22 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад, эерэг гарсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?" гэсэн сэтгүүлчийн асуултад хариуллаа.

Тэрбээр "Сэлэнгэ аймагт эхлээд нэг гэр бүлийн гурван хүн өвчилсөн. Гурвуулаа ХӨСҮТ-д ирж тусгаарлагдсан. Дараа нь өөр нэг хүн тус аймагт коронавирусийн халдвараар өвчилсөн. Одоогоор Сэлэнгэ аймагт тухайн хүний ойрын болон холын хавьтлуудыг түүж, тандалтын зорилгоор сорьцыг цуглуулж байгаа. Үүнээс 19 хүний түргэвчилсэн тестээр авсан шинжилгээний хариу эерэг гарсан. Гэхдээ түргэвчилсэн тестээр эерэг гарсан сорьцыг бид PCR-аар заавал баталгаажуулна. Түрүүчийн батлагдсан тохиолдлуудтай холбоотойгоор бид халдвартай хүний ойрын хавьтлуудыг тусгаарласан байсан. Өөрөөр хэлбэл, түргэвчилсэн тестээр хариу нь эерэг гарсан дээрх хүмүүс нь ойрын хавьтал буюу тусгаарлагдсан байсан гэсэн үг" гэв.