Б.Лхагвасүрэн: Банкны салбарууд хэсэгчлэн ажиллахад бэлэн
11 сарын 19, 2020

Банкны үйл ажиллагааны талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Банкны гүйлгээ хэвийн явагдаж байгаа. Бүгд цахимаар явж байна. Картын гүйлгээ, их дүнтэй болон гурван саяас бага дүнтэй гурван төрлийн гүйлгээ хэвийн явж байгаа. Дээрээс нь 73 мянган ПОС машин, бэлэн мөнгөний 4,000 ATM бүгд ажиллаж байна. 

Хөл хорио тогтоосноос хойш өдөр бүр дунджаар 28,700 иргэн ATM-ээс нийт 2.6 тэрбум төгрөг авсан байна. Гүйлгээ саатаагүй. 

Харин банк онгойж ажиллахын тулд УОК-оос зөвшөөрөл хүлээж байгаа. Банкууд хэсэгчлэн, тодорхой хэсгүүдээ нээж ажиллуулахаар халдвар хамгааллыг дэглэмийг хангаад байгаа.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.