Сэлэнгэ аймагт халдварын 21 тохиолдол илэрлээ
11 сарын 22, 2020

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын  талаарх цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ. Тус яамны 17:00 цагийн мэдээллээр  сорьцод шинжилгээ авчээ.  Өнөө өглөө 11:00 цагаас хойш  Дорноговь, Улаанбаатар, Говьсүмбэр, Дархан-Уул аймагт covid-19 илрээгүй.  Харин Сэлэнгэ аймагт өнөөдөр 11:00 цагийн мэдээллээс хойш шинээр covid-19 халдварын 21 тохиолдол бүртгэгдэж, нийт өвчлөл 96 болжээ. Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хот, Сүхбаатар суманд халдварын голомт үүссэн байна. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 17:00 цагийн байдлаар 629 болж 340 хүн эдгэрчээ.