Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
11 сарын 23, 2020

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-35 см нимгэн байна. Мөн мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байгаа.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.