Өнгөрсөн шөнө 75 хүн эрүүлжүүлэгджээ
11 сарын 23, 2020

Цагдаагийн байгууллагад өчигдөр/2020.11.22/ өдрийн байдлаар нийт 594 гомдол, мэдээлэл ирсэн байна.

Нийт дуудлагын 269 нь зөрчлийнх бол,

  • хулгайлах 4,
  • гэр бүлийн хүчирхийллийн 38,
  • гэмт хэргийн шинжтэй 20 дуудлага мэдээлэл ирсэн байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед архи, согтууруулах ундаа зарахыг хориглосон ч 75 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 зөрчил гарчээ. Мөн гурван хүн гэмтэж, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрсан 43, оршин суугчдын аюулгүй байдлыг алдагдуулсан 50 дуудлага 102 дугаарт иржээ.