Хүн амины ноцтой хэрэг үйлдсэн этгээдийг баривчлан саатуулжээ
11 сарын 24, 2020

Өнгөрөгч шөнө өсвөр насны охины амь насыг хохироогоод, цогцсыг  мөчилж шуудайнд хийсэн онц ноцтой хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүллээ. Гэмт хэргийг үйлдсэн этгээдийг шуурхай баривчилсан байна. Талийгаач 16 настай охин нь арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хичээлдээ явахаар гараад өнөөдрийг хүртэл сураггүй байсан 21 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагаас орон даяар эрэн хайх ажиллагааг явуулж байсан байна. Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 23-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын гудамжнаас хоёр ширхэг шуудайтай зүйлс олдсон нь талийгаач охины цогцос байжээ.

Албан бус мэдээллээр, талийгаач охиныг төрсөн ах нь дүүгээ онц хэрцгийгээр хөнөөгөөд мөчилж шуудайнд хийгээд хаясан байна. Яг одоо гэмт этгээдийг саатуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.