"Улсын хилийн шугамыг дотогш ухраан татсан" гэх мэдээллийг түгээсэн иргэдийг хуулийн байгууллага шалгаж эхэлжээ
12 сарын 7, 2020

"Дорноговь аймаг дахь хилийн 0168 дугаар ангийг нүүлгэн шилжүүлж, анги байрлаж байсан хуучин газарт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байна”, “Улсын хилийн шугамыг дотогш 40км, 19 км ухраан татсан” гэх худал мэдээллийг зарим иргэн фэйсбүүкийн хуурамч хаягнаас удаа дараа цацаж, олон нийтийг төөрөгдүүлсэн. 

Дээрх мэдээллийн мөрөөр Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, цахим орчинд худал мэдээлэл түгээсэн иргэдийг тогтоожээ.

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж Хил хамгаалах ерѳнхий газрын Олон Нийттэй Харилцах Албанаас мэдээлээ.