“Нэг өрх, нэг иргэн” шинжилгээнд 70,838 иргэн хамрагдаад байна
12 сарын 10, 2020

Нийслэлийн онцгой комисс халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70,000 өрхийг сонгож, сонгогдсон өрх тус бүрээс нэг иргэнийг коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулахад нийт 70,838 иргэн шинжилгээ өгсөн байна.

Өнөөдөр гэхэд 7,096 хүнд  шинжилгээ хийснээс 6,925 PCR-ийн сорьц авч илгээжээ.

Өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулсан юм. 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс