Байгууллагууд QR кодыг заавал байршуулна. Ингэснээр иргэдийн дамжин өнгөрсөн зам, обьектын мэдээллийг хадгална
12 сарын 13, 2020

Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байгаа билээ.

Үйл ажиллагаагаа эхлүүлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд цахим мэдээллийн системийг ашиглах нь  эрсдэлээс хамгаалах, эрсдэл учирсан тохиолдолд яаралтай хариу арга хэмжээ авах зэрэгт чухал ач холбогдолтой юм.

Аж ахуйн нэгжүүд арванхоёрдугаар сарын 14-өөс эхлэн өөрсдийн QR кодыг үүсгэж, үйлчлүүлэгчдийн нүдэнд ил харагдах газарт зайлшгүй байрлуулна. Цахим системийг иргэд, аж ахуй нэгж байгууллагууд өдөр тутам хэрэглэснээр үүсэж болох эрсдэлээс өөрсдийгөө бүрэн хамгаалах боломжтой.

Иргэд үйлчлүүлсэн үйлчилгээний газар бүрт QR кодыг уншуулсанаар өөрийн дамжин өнгөрсөн зам, обьектын мэдээллийг хадгална гэсэн үг. Эрсдэл үүссэн тохиолдолд иргэдийн мэдээллийг цаг алдалгүй цахим хэлбэрээр шүүж, маршрутыг тодорхойлон хавьтагчдыг шуурхай илрүүлэх боломжтойг тэрбээр онцоллоо.