БЗД-ийн голомтоос 6, Франкфуртийн онгоцоор ирсэн 6 зорчигчоос коронавирус илэрлээ
12 сарын 19, 2020

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав. Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 18-ны өдөр ХӨСҮТ, Зооноз, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнодын салбар лабораторид 11,191 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. 

Илэрсэн халдварын 6 нь Улаанбаатарт бүртгэгдсэн буюу БЗД-ийн голомтоос байгаа бол 6 нь 12 дугаар сарын 16-нд Франкфуртийн онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээгээр илэрсэн байна. Хавьтлуудын давтан шинжилгээнээс халдвар илрээгүй. Ийнхүү дотоодын халдвар 494, нийт батлагдсан тохиолдол 953 боллоо" гэв.