НӨАТ-ын азтан маргааш тодорно
12 сарын 19, 2020

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол маргааш болно. Тохирлыг "Боловсрол" суваг телевиз орон даяар шууд дамжуулах юм.

Иргэд арваннэгдүгээр сарын 1-30 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр 23:59 цагаас өмнө бүртгүүлэх ёстой. Өмнөх аравдугаар сарын сугалааны тохирлоор 34,226,375 баримт бүртгэгдэж, 30 сая төгрөгийн нэг, 3 сая төгрөгийн 27 азтан тус тус тодорсон билээ.