АН-ын бүлгийн хүсэлтээр Шүүхийн тухай хуулийг хэлэлцэхийг хойшлуулав
12 сарын 22, 2020

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр товлосон байв. Гэвч УИХ дахь АН-ын бүлэг уг хуулийн төслийг хэлэлцэхээс гурав хоногийн завсарлага хүссэнээр Баасаг гараг хүртэл хойшлууллаа. 

АН-ын бүлгийн зүгээс Шүүхийн тухай хуулийн төслийг нягталж, судлах шаардлагатай тул ийнхүү завсарлага авч, хэлэлцэх хугацааг хойшлуулжээ.